Би Хээгүй, Гүндүүгүй, Омголон занг үзэн яддаг.(Сонирхолтой л бичиж)
Би Хээгүй, Гүндүүгүй, Омголон занг үзэн яддаг.
яагаад монголын гудамжаар алхах хүмүүсийн царай ихэнх нь барайсан , нүдэнд нь бодол тунасан байдаг вэ. Улсын өндөрлөг дээр нь хэдэн бөх , дуучид, 10 жилийн боловсролтой хүмүүс гараад сууцан юм чинь өөр бас яалтай ч билээ. Гэхдээ түүнээс илүүтэй миний эмзэглэж явдаг зүйл бол монгол залуусыг (18-45 насныханд) хээгүй , гүндүүгүй, омголон зантай жинхэнэ монгол залуу гэж дуудах эргүүтэл.
1990 онд байсан бол би амаа татаад хоошоо сууя. Одоо үеийн нийгэмд
ялангуяа 18-45 насныханд бол энэ 3 үг яг юу авчраад байна вэ?
Залхуурал , Цаг барьдаггүй байдал , Хүнийг үл тоосон харьцаа , Хариуцлагагүй байдал,
Архидалт , Агсан согтууралт, Харьцааны хамгийн адгийн цэгт хүргэх мунхрал, Бэлэнчлэх сэтгэлгээ, Оюун ухааны доройтол.
Бид нарын догшин бөрт чонын удам гэж дуудагднуу? Гүндүүгүй монгол эр гэж дуудагднуу? Хээгүй сайхан залуу гэж дуудагднуу? Тэндээ л байдаг юм байгаа биз.
Омголон гэхээр хүн барьж зодоод бай гэсэн үг биш , омголон гэхээр гудамжинд зөрсөн хүнлүүгээ муухай хараад бай гэсэн үг биш. Омголон гэхээр хүссэнээ хүссэн үедээ хэлж хүн доромжлоод , малтаад бай гэсэн үг биш.
Хээгүй гэхээр хүний хэлсэн юмыг нэг чихээрээ оруулаад, нэг чихээрээ гаргаад бай гэсэн үг биш, Хээгүй гэхээр хоошоо болоод залхуурч суугаад бай гэсэн үг биш, хээгүй гэхээр хаа хамаагүй элдэв юм донгосоод яв гэсэн үг биш.
Гүндүүгүй гэхээр 3-аас ирнэ гэчээд 5-аас ир гэсэн үг биш , Гүндүүгүй гэхээр хулгай хийчээд , хийгээгүй гээд гүрийгээд суугаад бай гэсэн үг биш, Гүндүүгүй гэхээр хажууд чинь амьдрал чинь , эх орон чинь асуудалтай байвал зүгээр л гөлийгөөд суугаад бай гэсэн үг биш муу малаа.
Тэгвэл энэ 3 үг бидэнд яг юу авчирсын.
Хийх юмаа хийчээд , тэтгэвэртээ гарчаад би гүндүүгүй , хээгүй, сэхүүн монгол эрээ гээд сууж байвал уучлаарай ахаа би таныг ойлгоно. Үгүй харин учраа мэдэхгүй ид насандаа явж байж ийм юм яриад сууж байгаа бол өөрөө найзаа чи зайлсан нь дээр чи намайг хэзээч барахгүй.









Үндсэн сай
You tube татагч
Санал асуулга
Блог аваx



Хурд шалгах



Сэтгэгдэл
hi :
uneheer buhimdsandaa bichsen yum shig bn. tiimee manai mongol zaluuchuud oorsdiin duu hooloigoo ingej tsatsah heregtei. bi ch gesen onoogiin ene mongoliin niigem, uls tor , ene arhidalt ene buhniig haraad uneheer uur hurch bachimddag.teglee geed mongoldoo hairtai uchraas baga ch gesen huwi nemree oruulahaar shmdan suraltsaj gaa. Mongol zaluuchuud ta buhen ch gesen gantshan ooriinhoo tolooh zorilgo bus Ulsiinhaa toloo gesen tom zorilgo tawiad shamdahiig husch bn.
onol :
zov shvv bas tenger zayat, hoh choniin udamt gej ireed yrvaa yrvaa um yrihiig ne yana aa hvn hezee baitlaa amitnaas garaltai baisan um bee ingej teneg teneg um yrij baidgaa bolimoor baina aa mangar mongolchuud mine ee
WedneS :
Hutshaar hiih gej ydaj oroldooch dooroos bish deerees
WedneS :
Hutshaar hiih gej ydaj oroldooch dooroos bish deerees
tuugiii :
yag zob onoj helsen baina shuu bolj baina buur tomoor olon hun unshihad zoriulj bichbel nice baina daa
Seru :
Za ene chini harin yrichdag gar bna uneher unen ym yrij bna amjku gedeg chini bur taalagdaj bna tiim bolowsrolgui humuus amjku shuu bi ta nar tiim baij chadna hench chadna shdee
jagi :
ok chi shuu
bi :
sanal niilj baina
jagaa :
heleed yu geh we gar hudulwul am tosdono gehcheer yum hiihgvi bol bidn mongol uls hezee yugvi hvn gart oroh geed bna shv de . ene 76-g har heden ganzgiin naimaachin suuchaad gazar shoroog mine zaraad duuslaa MINII MONGOLIIN GAZARAAS BURHAN GUISANCH BITGI UG gedeg vgiig martaad bna sda nar boldog bol torin ordonruu puujin harwah yumsan uur bichih zunduu bna jishee durdahad iim bna CHI BID 2 ADILHAN BODOJ BNA DAHIAD BICHEEREE OK AMJILT
tsog :
Hey demjij bn
Сэтгэгдэл бичих