70 мянгын эмгэнэл
Єчигдєр нийслэлийн бvх дvvргийн хороо хvний хєлд дараастай єнжлєє. Хvйтний эрчийг vл ажран дараалан зогсох иргэд тєрєєс хайрлаж буй 70 мянган тєгрєгийн хишгийг хvртэх гэж ийм урт дарааллыг vvсгэсэн аж. Єчигдрийн энэ дvр зураг монголчууд картын бараанд дугаарлаж байсныг санагдуулав.
дараалалд зогсох иргэдээ мєнгєєр хэрхэн тарамдсныг ойлгох болов уу. Энэ ч бас эргэлзээтэй л зvйл. Эрхэм дээдэс дэлхийд толгой цохих баялагтай хэмээн цээжээ дэлдэхдээ гаргууд хэрнээ, тэр их баялгийг яаж зєв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Яаж энэ иргэдээ сайхан амьдруулах вэ гэж толгойгоо гашилгах нь єдрийн од шиг. Хийж буй vйлдэл бvхэн нь иргэдийнхээ эсрэг байх юм.
Зєвхєн л дараагийн сонгуулийн шоундаа бэлдэн иргэдээс оноо авахаа бодож хєєрхєн молиго vмхvvлэхдээ л зэхэх мэт. Туйлдсан ард тvмэн ч чихрэнд хууртсан хvvхэд шиг сонгууль болгоноор хулхидуулсаар єдийг хvрэв. Уг нь хоёр нам сонгуулиар Оюутолгойн их баялгаас хvн бvрт нэг сая, нэг сая 500 мянган тєгрєг олгоно гэж байсан. Гэтэл ачир дээрээ хоёр сая 500 мянган тєгрєг нь 70-хан мянгаар солигдов. Хєєрхий иргэд єгч байгаа юмыг нь авахаас єєр яахав гээд л хошуурцгаана. Vнэхээр монголын тєр ядуу иргэдээ дєнгєлчихлєє. Энэ дєнгєнєєс бид хэдийд мултрах вэ гээд бодсон чинь хонгилын vзvvрт бараан таталбар л дурайна.
70 мянган тєгрєгєє авлаа. Саршинэдавхцаж буй энэ vед 70 мянган тєгрєг нэг л ууцны vнэ. Vнэхээр энэ мєнгє иргэдийн амьдралд гэгээ татуулахгvй. Харин ч дараа болох нь ойлгомжтой байна. 70 мянгын сургаар бvх юмны vнэ тэнгэрт хадаж, єгснєєс эс юм болно гэдгийг дээдчvvл тооцоолоогvй л юм байхдаа. Гадны эдийн засагчид дээр байгаа хэдэн нєхдийг шоолох нь холгvй байна билээ. Мєнгє тараана гэдэг аргаа барсан орны жишээ хэмээн нэгэн хэлэлцvvлэг дээр тэд хэлж байсан нь хатуу ч гэлээ vнэний ортой.
"Хvний хєгжлийн сан" хэмээн томоор дарцаглах хишгээр ард тvмний амьдрал єєдєє гарахгvй гэдгийг ч дээдчvvл мэдэж байгаа. Vнэндээ энэ халамж цаг зуурын л хууралт. Тансаг машин унаж, хаусанд суух эрхмvvдэд бол иргэд сєхєрч унана уу, босч ирнэ vv ёстой падлийгvй бололтой. Vнэхээр иргэдээ тэд бодсон бол ємнєх сургамжаа давтахгvй л байхсан. 2007 онд алт, зэсийн vнэ єсч эрх мэдэлтнvvд яг л чихрэнд хууртах хvvхэд шиг л хєєрцєглєж мєнгииг харин ч нэг цацах шиг л болсон доо. Харин алт, зэсийн vнэ єссєний ачаар нэлээн хэдэн хvн тэтгэмж авсан гэх юм билээ. Гэвч иргэд тэтгэмж авснаар єнєєдєр амьдрал нь дээшилсэн юм алга. Харин ч "Сахил аваад шал дордов" гэдэг нь болов.
2008 онд бид яалаа даа ерєнхий сайд нь хvртэл гаднаас мєнгє босгох гээд гvйсэн шvv дээ. Хэрэв бид vр хvvхдийнхээ маргаашийг боддог сайн аавтай байсан бол єдийд ингэж тартагтаа тулахгvй л байсан. Одоо Оюутолгойн орд гээд Сангийн сайдаасаа эхлээд гадныхантай сvжрэн гvйлдэх. "Дороо суурьтай дотроо бодолтой" сайд, дарга нар байсан бол ингэж хәл алдахгvй дээ. Гэдийгээд сууж байх юман дээр урд хойноос хєєцєлдєн гvйх тєрийн "ноёд"-ыг яалтай ч билээ. Уг нь байгалийн баялаг чинь дээр сууж байгаа хэдхэн нєхдийн ч юм биш монголын бvх ард тvмнийх гэдгийг нэг ухаарахсандаа. Оюутолгойн орд газар "Бороо"-гийн араас орох вий гэсэн эмзэглэл монголчуудад бий.
Учир мэдэх залуучууд 70 мянган тєгрєг авмааргvй байна. Ямар нэгэн бvтээн байгуулалтад єгмєєр байна гэж байсан. Энэ vг vнэн шvv. Cap шинэдээ зориуллаа гээд эрээний хог авч салхинд хийсгэж байхаар дараа нь vлдэцтэй зvйдд зарвал хожим бидэнд хэрэг болно. Vнэндээ 192 тэрбум тєгрєгийг маань гадныхан л халааслана. Энэ нь vнэн хэрэгтээ иргэддээ єгсєн нэрийдлээр гадаад УРУУ урсгаж буй мєнгє юм.
Та 192 тэрбум тєгрєгєєр юу хийх вэ гээд бодоод vзээрэй. Энэ мєнгєєр маш олон бvтээн байгуулалтын ажлыг хийж болно. Наадзахньхэл ам татлаад байгаа "Vдийн цай" хєтєлбєрийг хэрэгжvvлэх хvнсний хэд хэдэн том vйлдвэрийг барьж болно. Ингэснээр тэнд ажлын байр бий болж олон иргэн тогтмол орлоготой болохыг эрх мэдэлтнvvд эрх биш мэдмээрсэн. Яагаад заавал бид Зимбабве, Венесуэлийн араас явах ёстой юм гэж. Аргаа ядсан тєрийн тєлєєсєнд бид ухрах уу. Vнэндээ Монтолл ядуу хоосны ялгаа ягтаа туллаа. Улс орныг тэнцвэртэй явуулах дундчуул нь дээшээ, доошоо гэсэн дэнсэн дээр дэнжигнэж явна. Ийм уудам нутагтай, их баялагтай улс дорой явна гэдэг бодлогогvй тєрийн уршиг. Vнэхээр ард тvмэн єнєєдєр сєхєрч байна. Хахир хавар удахгvй айлчилна. Зуданд малаа барсан иргэд ядуусын эгнээнд шилжинэ. Энэ 70 мянган тєгрєг vнэхээр бидний амьдралыг єєрчилнє гэж vv тєрийн тvшээд ээ.
Туйлдсан ард тvмэн ч чихрэнд хууртсан хvvхэд шиг сонгууль болгоноор хулхидуулсаар єдийг хvрэв. Уг нь хоёр нам сонгуулиар Оюутолгойн их баялгаас хvн бvрт нэг сая, нэг сая 500 мянган тєгрєг олгоно гэж байсан. Гэтэл ачир дээрээ хоёр сая 500 мянган тєгрєг нь 70-хан мянгаар солигдов. Хєєрхий иргэд єгч байгаа юмыг нь авахаас єєр яахав гээд л хошуурцгаана. Vнэхээр монголын тєр ядуу иргэдээ дєнгєлчихлєє. Энэ дєнгєнєєс бид хэдийд мултрах вэ гээд бодсон чинь хонгилын vзvvрт бараан таталбар л дурайна.









Үндсэн сай
You tube татагч
Санал асуулга
Блог аваx



Хурд шалгах



Сэтгэгдэл
Darkhan..Rext.96..2 :
tednii olon ulsiin bolon ediin zasgiin xicheeleer ni shalgalt ard tvmnii nvden deer shalgalt avbal ted yax bol vnexeer tensexgvi xvnd garuud garch irnee ter gishvvdiin ar taliin albiig xashdag xeseg bvleg xvmvvs ba tednii ediin zasagch nar tedend zobolgoo ogsnoor ter odii zeregt ee yvj bgaa tednii l ach teexeer bi tednee s uls toriin shalgaltiiig avj bval zvgeer l gj bodloobi bol dund bolobsroltoi mangar xvnii nvdeer xarsan ch mania gishvvd yrij bga 1 l bishee bi ediin zasgiin medleggvi gexdee nadad amidraliin ymar 1 zvil vvd ogt taalagdaxgvi l bna xaxax aalznuud xarax ym san chadaltai xvmvvs ni l vldenee
Darkhan..Rext.96 :
minii xivid 70 tsaas r bid lombard nd bga zvilee avaad ergeed tavaix shaltgaan iig tavij ogj bga ym oyutan zaluusiin xuvid obgod xogshidiin xuvid bol sar idexgvi yma gexed xagas sar saixan tsatgalan bx xoolnii ymaal avj xvrne ternii oron ene ix boon mongiig mal aj axuin salbart shiljvvlj max maxan bvteexdevvn ii vildver bolon mal aj axuin osgoj vrjvvldeg shine texnolgi bolon arga bariltai bolgoj adaglaad l ard tvmnii garta maxaa xymd ogj bval zvgeer l ym san alibaa ornii xogjiliin gol vvsver bolox vndsen baylagaarai ard tvmenee xeregtseeg mash sain xangax dotood vil ajilgaan sanaar noloolox mon ervvl orchin ba ervvl amdraxiin batalgaa boldog mongoliin tor iig zaxirach bgaa gishvvd maani vnexeer ediin zasgiiin medlegtei bolon uls tord xeregtei gsn xvnee mash ondor shalguur r shalgaj uls ex ornii toloo gsn zorilgo ermelzel bolon bvx taliin salbariin meddeg medleg bx xeregtei gj bi boddog zvgeer neg box xvn xuulia mnedexgvi ediin zasgiin xuuli batalaad l tiim vv zvgeer setgvvlch xvn ashigt maltmaliin xuuli batalaad alibaa ym xogjixiin xereer tus ulsiin medleg bolon turshlaga zaaval xeregtei tiim dee ch alibaa xogjingvi ornii batalgaa boldog xogjingvi ornii jisheegeer xarxad tednii gishvvd dotor xezeech box sportiin bolon alibaa 1 tamirch setgvvlch biznes xvmvvs bj xargddagvi ted zobxon turshlagat ediin zasgiin medleg deed zereg r turshlagtai xvmvvsiig l songdog ard tvmen bas tedniigee demjdeg getel mgld maani mongotei bizness man xvn garch ireed ediinzasgiin medleg bxgvi ted xuviin ediin zasgiin zoblogch bdg uchiraas ted medexiig ch xvsdeggvi shaardlagaar xeden jaaxan ym meddeg tegeed xuuli batlax bolx r xudlaa meddeg ym shig tsarai gargaj esergvvtsex vzvvlber xiij ard tvmnii nvdend jvjig tavidag ted ys yman deer oroi goor xeden surguuliin togsson gsn diplom obortloj avdag bi bodoxdoo erxem gishvvdiin iin dund ediin zasgiin shalgalt xiivel xen ni ylgarch vldex bol zaluusiin ene uriag demjeeree
bddbb :
tuvsheetei sanal neg bna.
tuvshee :
hi mongolchuudaa ene uneheer emgenel shuu onoodor bid 70 myngan togrogoor yah ym be bidnii mongoliin unet baylagiig zugeer l huuhed chihereer huurch bga ym shig avch bgaa ni bidneer bidnii ireeduigeer yaj togloj bgaag humuusee oilgooche zaluusaa oorsdiinhoo toloo ireeduinhee toloo eh orniihoo toloo ym hiitsgeey daraa daraachiin songuulid zovhon eh oronoo gesen setgeltei zaluusaa songoj onoodriin haranhui niigemee har gartanuudaas choloolie deed suudaliin humuus bolon buh salbart baigaa avilgalaliin har ginjiig salgaj hayhgui bol bidnii mongol mohoh tun oirhon bna mongol gej uls zovhon tuuhend baisan gej bichegdeh ymar bna zaluusaa uragshaa
Сэтгэгдэл бичих