Баасан гариг буюу Улаанбаатарын шєнє

Нийслэлийн шєнийн амьдрал эхэлж буй бололтой. Хэдий цаг орой болсон ч хєл хєдєлгєєн татрах шинжгvй. Учир нь єнєєдєр баасан гариг.
Бусад єдрvvдийг бодвол энэ єдєр Улаанбаатарын гудамжинд хєл хєдєлгєєн харьцангуй ихэсдэг. Хэсэг хэсгээрээ баар цэнгээний газрын vvдэнд бєєгнєрч хэрхэн зугаацахаа шийдэж ядах мэт хошуурцгаах аж.
Манай сурвалжлах хэсэг Дэнжийн мянгын гэр хороолол дундуур явлаа. Энд єєр нэгэн амьдрал буцалж байв. Нvд ам хамар хорсгосон утаан дунд хvмvvс амьдралаа залгуулах гэж жижиглэнгээр мод, нvvрс, тамхи, чихэр, бохь зарж сууна. Ийм орой хvн юм авдаг юм болов уу гэсэн бодол удсангvй замхрав. Учир нь усны тэрэг тvрсэн жаал нvvрс, мод аваад эргэлээ. Гэрэлтvvлэг байхгvй харанхуй гудамжаар явна гэдэг амаргvй даваа. Гэтэл зарим нь харанхуйг далимдуулан бусдын хашааны буланд бие засч байх юм. Энэ нь Улаанбаатарчуудын амьдралын нэгээхэн хэсэг.
Цагдаагийн биед халдав
Бид иргэдийн гомдол дуудлага тасардаггvй хамгийн ачаалалтай ажилладаг Сонгинохайрхан дvvргийн Их наран дахь хєдєлгєєнт эргvvлийн 445 дугаар чиглэлийн эргvvлийнхнийг дагав. Мэдээлэл шуурхай удирлагын тєвєєс Баганарангийн ... тоотод гэртээ агсам тавиад байна гэсэн анхны дуудлага 21 цаг 15 минутад ирэв. Эргvvлийнхэн дуудлага ирсэн даруйд хvлээн авснаа мэдэгдэж уг айл руу яаравчлав. Энэ айлын гэрийн эзэн болох 40 гаран насны нэгэн эр эхнэр хvvхдээ бvлтэлзvvлэн агсамнаж байв. Єнєєх гэрийн эзэн ухаан санаагаа самууртал тийм их хэмжээний согтолттой гэвэл vгvй бололтой. Тэгсэн атал ажил vvргийн дагуу шаардлага тавьсан цагдаа нарыг хэл амаар баахан доромжилж дєвчигнєв. Ийш тийшээ цамнаж тайван байлгах шинж алга. Гэрийнхэн нь тvvнийг эрvvлжvvлсэн нь дээр гэж vзэв.
Ингээд эрvvлжvvлэх байр руу авч явах гэтэл цагдаагийн ажилтны нvvрэн тус газар нь цохичихоод зугтав. Ингээд хэрэг дууссангvй машин дотор орж ирмэгцээ нєгєє согтуу хараал урсгаж, хэл амаар дайрсаар эрvvлжvvлэх байранд хvргэгдлээ. Сонгинохайрхан дvvргийн Эрvvлжvvлэх байр 26 хvнтэй байлаа. Биднийг тэнд байх хугацаанд хєдєлгєєнт эргvvлийн хэд хэдэн машин зэрэг шахам ирж, согтуу хvмvvс нэмэгдсээр байв. Тус эрvvлжvvлэх байрны цагдаа нар "Одоо жаахан завсарлага аваач ээ. Нэг ч минут амраахгvй юм аа" хэмээн хошигнож байсан юм. Нєгєє талд согтуучууд "Би эхнэртэй, чи эхнэргvй" гэгчлэн хоорондоо маргалдах аж.
Хамгийн эмгэнэлтэй нь тэнд арван хэдхэн настай болов уу гэмээр хvvхдvvд эрvvлжvvлэгдэж байв.
Хоёр дахь дуудлага мєн л гэр бvлдээ агсам тавьжээ. Ємнєх айлаас ялгаатай нь уг айлынхан согтуу хvнээ эрvvлжvvлэх байр руу явуулахаас татгалзав. Бараг л цагдаагаар айлгасан ухааны юм ярьж суух нь тэр.
Согтуугаар амиа хорлоно хэмээн хутга бариад гарсан, 60 настай эмэгтэй цонх хагалаад гараа гэмтээсэн, хєлєндєє хутгалуулсан хvн ухаангvй байна зэрэг дуудлага хєвєрсєєр нэг мэдэхэд 01 цаг болж байв. Бид Эргvvл хамгаалалтын газрынхан дээрмийн хэрэг илрvvлсэнтэй таарав. Хэргийн газар очиход толгой нь хагарч, цус гоожуулсан халамцуу хохирогч хэрэг vйлдсэн этгээдvvд болох гурван хvнтэй хамт байв. Хохирогч 120 мянган тєгрєг, гар утсаа дээрэмдvvлж, 5-6 хvнд зодуулсан хэмээн мэдvvлж байв. Ингээд Сонгинохайрхан дvvргийн Цагдаагийн хэлтэст уг хэрэгт сэжиглэгдэж буй гурван хvнийг саатуулав.
Цагдаа нар хэрэгт холбогдогчдын биеийг нэгжиж, vзлэгийн бvртгэл хийв. Гэтэл дээрэмдvvлсэн гэх утас саатуулагдсан гурвын нэгээс гарч ирэв. Харин запас зай нь єєр нэгээс нь олдов. Гэсэн ч тэд хэргээ хvлээлгvй хохирогч "Бид нар танилууд цуг архи уух гэж байсан юм. Бид нараас салж яваад єєр хvмvvст зодуулчихаад гvтгэж байна" хэмээн гvрийсээр байв. Харин хохирогч би тэдний нэгийг зvс танихаас єєрєєр ямар ч холбоогvй гэсээр байсан юм. Сонгинохайрхан дvvргийн Цагдаагийн хэлтэс ямар нэгэн гэмт хэргийн хань хамсаатан, гэрч, хохирогч гээд яг л єдєр мэт хєл хєдєлгєєн ихтэй байлаа.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг
Мэдээлэл шуурхай удирдлагын тєвд тасралтгvй ирэх дуудлагууд дандаа архидан согтуурахтай холбоотой байв. Гэр бvлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгvй. Хvний амь нас хохирох хvртэл хэргvvд савнаасаа бусдыг дийлдэг сархадыг хэтрvvлэн хэрэглэсэнээс vvдэлтэй нь эмгэнэлтэй. Архийг огт хэрэглэх хэрэггvй хэмээн шаардах нь єрєєсгєл. Харин тохируулж хэрэглэх соёл бараг л алга. Хэрэв энэ шєнє архи уусан нь тохируулан соёлтой хэрэглэсэн бол арай цєєн дуудлага ирэх байсан биз. niisleltimes









Үндсэн сай
You tube татагч
Санал асуулга
Блог аваx



Хурд шалгах



Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих