Малчид гэрээсээ ч гарч чадахгүй аюултай нөхцөлд байна
Малаас гадна малчид зуданд нэрвэгдэж эхэллээ. Цасан шуурга нүүр нүдгүй балбах, өвлийн хүйтэн жаварт малчид осгох нь. Уг нь “Мал дагавал ам тосдоно” гэдэгсэн. Харин сүүлийн жилүүдийн байдлаар энэ үг эсэргээрээ хэлэгдэж байна гэхэд болно. Малын тоо толгой өсөж бэлчээр талхлагдаж, ямааны тоо толгой ихэссэнээс цөлжилт үүсэх гол шалтгаан боллоо гэж хэдэн малаа “ад үзсэн”-ээс болов уу. Ашдын бэлгээс амны билиг гэдэг дээ. Энэ өвлийн зуд малаасаа хэтрээд малчныхаа аминд хүрэх нь ээ. Цас их унасан газруудад малчид нь гэрээсээ гарч чадахгүй, утастай нэг нь хүн дуудаж, хаалга дарсан цасаа арилгуулж байна. Агаарын дулаан хасах хэмтэй байхад арваннэгдүгээр сард бороо орж, маргааш нь цасаар шуурч, мөсөн бүрхүүл тогтсон нь жинхэнэ байгалийн гамшиг. Ховд аймгийн Булган суманд болсон дээрх явдал энгийн жишээ. Тус сумын нутагт орсон цасны зузаан нь 45 см гэх боловч, энэ нь нам дор газрынх. Уулархаг бүсдээ нам дор газраа бодвол цас их орж, салхи хүчтэй байдаг. Алтайн уулархаг бүсэд оршдог Булган суманд зогсож байгаа адууны хоёр чих нь л харагдаж байгаа гэсэн. Отор хийж яваа болон, өвөлжөөндөө буугаад цасанд хаагдаж холбоо барьж чадахгүй байгаа 60 гаруй суурь өрх бий. Тэдгээрийн 60 хувь нь 100-гаас доошгүй малтай. Эдгээр айлын зарим нэгтэй нь Үенч суманд орших хилийн заставын холбоогоор дамжуулан мэдээлэл авахад түлэх түлээгүй болсон айлууд илүү гэрээ түлж, хоолны хомсдолд орж байгаа гэнэ.
10 мянга гаруй хүн амтай, 1200 орчим малчин өрхтэй, 245 мянган малтай уг сумаас хамгийн сүүлд авсан мэдээгээр нийт малын 10 гаруй хувь нь хорогджээ. Хэдийгээр мал сүрэг нь Монголын баялаг ч малчид амь насаа үл ажран малынхаа төлөө зовниж байна. Тиймээс малдаа санаа зовохоосоо илүү малчиндаа анхаарлаа хандуулах цаг болж. Говь-Алтай аймгийн Халиун сумыг л аваад үзье. Алтайн уулархаг бүсэд оршдог тус сум нь 147 мянган мал оны эцсээр тоолуулсан. 10 мянга гаруй мал хорогдсон гэх тоо байгаа. Холбоо барих боломжгүй, малчдын мал хэдээр хорогдож байгаа нь тодорхойгүй байна. Одоогоор цасан шуурга тасралтгүй шуурсанаас 46 айл цасанд дарагдаж тэдний 14 нь орох оронгүй болсон гэсэн мэдээлэл ч бий.
Энэ өвлийн зудын байдал байгалийн онц ноцтой гамшгийн хэмжээнд хүрч ард түмнийг цочирдуулж байна.1944 оны бичин жилийн зуд жинхэнэ гамшиг байсан гэж ярьдаг хөгшчүүл “Хэлэх үг олдохгүй байна” гэж халаглаж суугаа аж.
Цас зуданд зориулсан төсөв баталж, төлөвлөгөө гаргах гэж төр засаг хөдөлж цөхсөөр байтал, өнөөх цас зуд нь малаас илүү эрдэнэт хүний амь насыг авч одсоор байна. Өнөөдрийн байдлаар арав гаруй хүн гамшигт үзэгдлийн улмаас амь насаа алдсан байна.
Энэхүү байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээний 43.6 сая малаас 705155 толгой мал хорогджээ. Үүний 75525 бод, 629630 бог мал байна.

















Үндсэн сай
You tube татагч
Санал асуулга
Блог аваx



Хурд шалгах






Сэтгэгдэл
hahah :
ireedui huts muu sda mine ganaa chi bas huts amitan mine hujaa nar aliin hurnuud ta nar ingeed deerlhuleed bgaa alaad haychaach bi endees yu hiihev
enkhee :
Ganaa gedeg hun huligaan ugee bolivol taarna
enkhee :
yamar muuhai ugtei um be 1nomeriin hun,stas zudnaas uridchilan sergiilj tusuv gargaj ajillah ni uls turd hamgiin hamaaraltai . negent iim hatuu stag uurtai um chini asiggui zarlagaa hemneed iim hund ued ni tuslamj uzuuldeg ch boloosoi Malchintaigaa mal ni uhej baisan ch turd hamaagui gesen uguu?
ganaa :
muu teneg mini tsas orox r uls torchid ymar xamaatai ym be gazar delxii aranshin ted bas medex estoi yu mal mini vgee bodoj yriach tseegii max mini
ireedui :
tsag agaar ni muudval bas l muu uls turchdiin buuu yamaadaa ain? jaahan bodoj baij bichmeeriin... delhii suirvel tsaa uls turchudiin chin buruu boloh nee? ai?
bilov :
bid tsagiig erguulne ok
tseegii :
huurhiis duuuu, minii muu tsuuhun mnglchuudiin amidral neeree, hedhen muu amia hicheesen bohir uls turchduus bolj unenhuu zovj amidardag, tsag ergeh ue irne gedegt itgej bn aa,
Сэтгэгдэл бичих