Www.Oronzai.Com

visa , college, appeal, attendance

Укагийн ээж дэлхийн зөн билгийн тулаанд оролцож явна

2010-01-16 21:03

“Киви” хамтлагийн ахлагч, залуусын зүрхний шигдээс болсон адтай шар бүсгүйг Монголын анхны “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Т.Замандын охин болохыг мэдэхгүй хүн үгүй байх. Тэр бүр хүнд заяагаад байдаггүй зургаа дахь мэдрэхүйн гайхамшигаараа бидний монголчуудыг алмайруулж орхисон, Хөвсгөл нутгийн зөн билэгтэй ээжээр ар талаа бат даалгасан Укагийн ажил үйлс ч одтой явдаг биз. Ганцхан Ука ч биш түүний сайн найз, “Азийн хатан хаан” Оюунгэрэл ч андыхаа ээжийн хөлд сууж, хэлэх үгийг нь заавал сонсоод авдаг тухай мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Харин 30 шүргэж яваа дуучин бүсгүй дөнгөж 20 өнгөрч яваа хамтлагийн охин Аагийтай эн тэнцэхүйц үзэсгэлэнтэй харагддагийг гайхах хүмүүс олон. Гэтэл сүүлийн үед ийм ээжээс гарсан юм чинь, тийм жавхаатай байхаас яахав гэх үг энд тэнд дуулдах болсон байна билээ. Учир юу гэвээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн ч залуугийнхаа занг тавиагүй зөн билэгтэй эмэгтэй тун чиг ганган гэх. Хурц содон үнэртэй сүрчигнийхээ цуглуулгыг дэлгэн, унжиж, санжсан аксесоарид дуртайгаа ярьж суухыг харсан олон монгол ээжүүд өдий насан дээр ийм сайхан яваа түүнд битүүхэн атаархаад авсан гэнэ шүү. Дашрамд хэлэхэд Монголын хамгийн мэргэн хатагтай, олон улсын зөн билэгтнүүдийн тэмцээнд оролцохоор алсын Америкийг зориод байгаа аж.

Ангилал : Дуу хөгжим | Нийтэлсэн : admin | Уншсан (1020) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Ank :
    2010-01-18 00:07

    amjilt husie

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.